horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Японд хар салхины улмаас 1.6 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргэлээ

post-img

Японы зүүн хэсгийг Дужуан хар салхи дайран өнгөрсний улмаас 1.6 сая гаруй хүнд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргэж, хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт болжээ.

Есдүгээр сарын 21-нд хар салхи Токиогийн ойролцоох Кацүүра хотоос өмнө зүгт 130 орчим километрийн зайд өнгөрөх үед салхины хурд цагт 144 километрт хүрсэн байна. Тус улсын Онцгой байдлын удирдах газраас Токио болон Чиба, Канагава, Шизүока, Ибараки мужийн 1.6 сая гаруй оршин суугчид нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргэсэн бөгөөд энэ нь заавал нүүлгэн шилжүүлэх захирамж биш аж.

Хар салхины улмаас Канагава, Чиба мужид хөрсний нуралт үүсэж, хоёр хүн амиа алдан, дөрвөн хүн сураггүй болсон талаар Японы NHK мэдээлжээ. Мөн Токиогийн орчимд 50 мянга орчим айл цахилгаангүй болж, нислэгүүд цуцлагдан, төмөр замын зарим чиглэлийн хөдөлгөөнд саатал гарсан байна.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Дужуан хар салхи есдүгээр сарын 22-ны өглөө эргээс холдон зүүн хойд зүгт далай руу шилжжээ. Гэсэн ч хар салхины араас үргэлжлэн орох аадар борооны улмаас үер, хөрсний нуралтын эрсдэл хэвээр байгааг анхааруулсан байна.

0/1000