horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ

post-img

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр “Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн хөтөлбөр бүхий “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжааг эхлүүлж, цан цохих ёслол боллоо.

“Шунхлай” ХХК нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна.

“Шунхлай Бонд-4” нь 12 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй, Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн “Эжинси” ХХК-аас “A тогтвортой” зээлжих зэрэглэл авсан.

Энэхүү бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Монголын хөрөнгийн бирж, “Голомт капитал” ҮЦК ХХК, Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн “Эжинси” ХХК, Өмгөөллийн “Легал полиси” ХХК болон нийт хамтрагч байгууллага, мэргэжлийн баг хамт олондоо талархал илэрхийлье.

Хамтын итгэлцэл, хариуцлагатай өсөлтийн дараагийн алхам — “Шунхлай Бонд-4”.

0/1000