Баавгайтай холбоотой асуудалд ямар арга хэмжээ авч байгааг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
-Өчигдөр шөнийн 4 цагийн үед дуудлага ирсэн байна лээ. Баянзүрх дүүргийн Адам, Евагийн хөшөөний тэр хавьд явж байна гэсэн дуудлага 2 удаа ирсэн. Өглөө манай БОГ, нийслэлийн БОГ-аас 2 машин, 6 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж, дроноор үзлэг шалгалт хийсэн. Одоогоор олдсон юм алга байна.
Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийсэн байна. Яах аргагүй хоол тэжээлийн дутагдалтай. Баавгайн ходоод хүчил ихтэй амьтан. Хоол тэжээлийн дутагдлаас болоод, хорхойтсон баавгай орж ирсэн байна гэдэг дүн шинжилгээ задлангаар гарсан байна. Хөвсгөл, Сэлэнгэ, Мөнгөнморьт гээд ойн бүсэд энэ жил самар ургаагүйтэй холбоотой юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна.
Маргааш бид засгийн хурлаар ЗГ-ын нөөц сангаас тодорхой зардал гаргуулж, унтуулдаг буу нэлээд хэдийг авахаар, мөн зайнаас түрхдэг цацлага нэлээд хэдийг авахаар… Шатахууны зардал, баавгайд хоол тэжээл тавьж өгөх, асуудал байдаг юм байна. Энэ чиглэлээр зардал гаргуулахаар ЗГ-т танилцуулах гэж байна.
Сарын дараа ичих гэж байна.
Ер нь нэлээн ядруу, тарга тэвээрэг авч чадаагүй, зарим баавгай шарх сорьиотой явж байна. Эндээс харвал байгалийн жамаараа шахагдаж, төв суурин газар луу орж ирж байна. Үнэрлэх мэдрэмж сайтай. 30-40 км-т үнэрлэдэг гэж байна. Хот суурин газрын хогны үнэрээр орж ирж байгаа.
ОХУ-аас хар баавгай орж ирж байгаа гэсэн ч 6000 км холоос орж ирэх магадлал хомс гэж дүгнэж байгаа.
Агнахыг Эрүүгийн хуулиар хриглосон учир тоо толгой нь нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
-Унтуулах, буу, сум, цацлага хаанаас авах юм бэ?
-Буу, унтуулдаг сум нь Монголд байхгүй. Цацдаг үнэртүүлэгч 10 орчим метрээс цацдаг юм байна.
-Хоол тэжээл тавина гэхээр юу тавих вэ?
-Жимс, мах тавьдаг юм байна. Төмрөөр торон хайс хийх гэж байна. Унтуулаад, төмөр торонд хийж, ойд аваачиж тавина. БОУАӨЯ-наас аймгуудад “Үнэхээр амь эрсэдсэн, амиа хамгаалах зорилгоор буудах чиглэл өгч байгаа. Зулзагаа дагуулж яваа эм баавгайг агнаж болохгүй. Насанд хүрсэн эр баавгай агнах зөвшөөрөл өгч байгаа.

