horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мөнгө угаах 4 төрлийн 4 зөрчилд шийтгэл оноожээ

post-img

Банк, санхүү, даатгалын байгууллагатай холбоотой зөрчил, түүний шийдвэрлэлтэд прокурорын байгууллага дүн шинжилгээ хийжээ. 2026 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар ийм 52 зөрчил бүртгэгджээ. Эдгээр нь Банкны тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн байв.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг хуульчилсан байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эргэлтэд оруулах болон хууль бус үйлдэлд ашиглах явдлаас сэргийлэх зорилготой. Хүн, хуулийн этгээдийн 22 үйлдэл, эс үйлдэхүйг энэ төрлийн зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар зохицуулсан байдаг аж. Энэ онд 4 төрлийн 4 зөрчил, өнгөрсөн онд 5 төрлийн 25 зөрчил шалгаж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оноожээ.

0/1000