horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Оросоос хил даван орж ирсэн түймрийг цурманд оруулжээ

post-img

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн голд 9-р сарын 15-нд ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн түймэр орж ирсэн. Уг түймрийг 8 хоногийн дараа цурманд орууллаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар уг түймрийн дуудлагыг 9-р сарын 15-ны 19:45 цагт хүлээн авчээ. Тус газар одоо Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангитай хамтран, энэ түймрийг 9-р сарын 22-ны 11:00 цагт цурманд оруулав. Тэд 3 бүлэгт хуваагдан, түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн, бүрэн унтраахаар ажиллаж байна.

0/1000