horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

АНУ-д цагаачлалын албаны ажилтанд буудуулсан венесуэл эр саажилттай болжээ

post-img

АНУ-ын Техас мужийн Остин хотын цагдаагийн газраас нийтэлсэн бичлэгт холбооны цагаачлалын албаны ажилтанд буудуулсан Венесуэлийн иргэн Уилбер Рафаэль Гарсес Перес-ийн нуруунд сум орсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн дүрсийг үзүүлжээ.

28 настай Перес ням гарагт DoorDash-ийн хүргэлтийн жолоочоор ажиллаж байхдаа цагаачлалын албаны ажилтнуудын машинд шүргүүлсэн гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, ажилтнууд өөрсдийгөө танилцуулаагүй, гэрэл болон дуут дохио ажиллуулаагүй бөгөөд түүнийг машин дотор байхад нэг ажилтан бууджээ. Харин Остин хотын цагдаагийн газраас түүнийг ажилтнуудаас зугтсан гэж мэдээлсэн байна.

Перес буудуулсныхаа дараа эмнэлэгт хэдэн цаг эмчлүүлээд, Остин хотоос 210 орчим км-ийн зайд орших Цагаачлал, гаалийн албаны саатуулах төвд шилжүүлэгдсэн гэж өмгөөлөгч Кейт Линкольн-Голдфинч мэдээлжээ. Тэрээр зүүн талдаа саажилт үүссэн тул дахин эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Пересийг саатуулах төвд шалан дээр унтуулсан гэх мэдээллийг няцааж, түүнд өвчин намдаах эм болон бусад шаардлагатай эмчилгээ үзүүлсэн гэж мэдэгдэв. Харин Трэвис тойргийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул Пересийг албадан гаргах ажиллагааг түр зогсоохыг Дотоодын аюулгүй байдлын яамнаас хүссэн байна.

0/1000