horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн гэмтнийг 25-наас шүүж эхэлнэ

post-img

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэллээ. Тус шүүх 9-р сарын 25-ны 11:00 цагаас уг хэргийг урьдчилан хэлэлцэхээр товлов. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болно.

“Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын машин, “Патрол” загварын автомашин хоорондоо мөргөлдсөн. Уг ослын улмаас хий ачиж явсан машин гэмтэж, хий алдагдан, хүчтэй дэлбэрсэн юм. Уг ослоос болоод 7 хүн амь нас эрсдэж, 20 гаруй хүн гэмтэж түлэгдэн, олон айл эд хөрөнгөөрөө хохирсон. Амь үрэгдсэн хүмүүсийн 3 нь гал сөнөөгч, 4 нь энгийн иргэн.

0/1000