horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Трамп Ираныг “устгаж чадна” гэж анхааруулав

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ Ирантай энхийн хэлэлцээр байгуулахгүй бол тус улсын Исламын бүгд байрамдах улсыг “устгаж” магадгүй гэж анхааруулжээ.

Тэрээр Иран улс цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх шаардлагатайг онцлоод, “Иран улс сэргээн босож, өмнөхөөсөө илүү хүчирхэг улс болох боломжийг олгох хэлэлцээр байгуулах уу, эсвэл Исламын Бүгд Найрамдах Улсыг хурдан хугацаанд устгах уу” гэсэн сонголт тулгарч байгааг хэлсэн байна.

Гэхдээ Трамп мөн Ирантай хэлэлцээр байгуулах боломж байгааг хэлжээ. Түүний мэдээлснээр, АНУ болон Ираны төлөөлөгчид мягмар гарагт уулзсан бөгөөд тэрээр “тохиролцоонд хүрнэ” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ Ираны өндөр албан тушаалтан АНУ цэргийн дарамтаа бууруулж, Ираны боомтуудын бүслэлтийг цуцалбал Ормузын хоолойг долоо хоногийн дотор дахин нээх боломжтой гэж Reuters-т мэдээлжээ.

0/1000