horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Калифорнийн эрэгт далайн яст мэлхий анх удаа өндөглөжээ

post-img

АНУ-ын Калифорни мужийн Хантингтон-Бичийн эрэгт далайн яст мэлхий өндөглөж буй ховор тохиолдлыг анх удаа камерт бүртгэжээ. Гал түймэртэй тэмцэх алба болон АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргааны Загас агнуурын албаны ажилтнууд уг бичлэгийг есдүгээр сарын 19-нд хийж, мягмар гарагт олон нийтэд үзүүлсэн байна.

NOAA Fisheries West Coast-ийн мэдээлснээр, энэ нь АНУ-ын баруун эрэгт ямар нэгэн зүйлд хамаарах далайн яст мэлхий байгалиараа өндөглөсөн анхны бүртгэсэн тохиолдол аж. Үүнээс гурав хоногийн өмнө буюу есдүгээр сарын 16-нд Хантингтон-Бичийн ойролцоох Сил-Бичээс далайн яст мэлхийн өндөг илэрчээ.

NOAA орон нутгийн болон муж, холбооны байгууллагуудтай хамтран өндөглөсөн газруудыг 45-60 хоногийн бойжилтын хугацаанд хянах бөгөөд далайн эрэгт амарч буй хүмүүсийг тухайн газраас хол байхыг уриалсан байна.

Далайн яст мэлхий дэлхийн олон бүс нутагт тархсан бөгөөд дулаан урсгалыг даган Калифорнийн өмнөд хэсэгт хааяа үзэгддэг ч АНУ-ын нутаг дэвсгэрт байгалиараа өндөглөсөн тохиолдлыг өмнө нь бүртгэж байгаагүй аж.

0/1000