horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ

post-img

Энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодож явсан иргэнийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоон иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт иргэн “С” нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /3.99 хувийн согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барих нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуусан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол жолоодох эрхийг 1-3 жил хасах, 2700-14000 нэгжээр торгох, нийтэд тустай ажил 240-720 цаг хийх, зорчих эрх хязгаарлах эсхүл 6 сараас 3 жил хорих ялаар шийтгэдэг.

0/1000