horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Жагсаалтын гишүүд онц байна

post-img

Жагсаалтын гишүүдээ МАН-ын тойргийн гишүүд дахин олон нийтийн өмнө дүүжлэхээр оролдлоо. УИХ-д тойргоос сонгогдсон, МАН-ын зарим гишүүний нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болоод удаж байгаа жагсаалтынхан үнэндээ сайн байгаа. Тэд онц сурч байгаа. МАН доторх бүлэглэлүүдийн нууц хуйвалдаан, улсын төсөвт нуусан хулгай, төрийн өмчит компаниудад дүрсэн гарыг нь жагсаалтынхан илрүүлж, илчилж, үүргээ сайн гүйцэтгэж явна.

Ерөнхий сайд Н.Учралын ээж М.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кингс” сургуульд Монгол Улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгасныг жагсаалтынхан илчилсэн. Үүнээс нь болоод УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, А.Ариунзаяагийн зөвлөх Батцэцэг нарыг Монгол төрийн “Түгжилмаа”-нууд хэмээн нүд Боловсролын сайд Л.Энх-Амгаланүзүүрлэв.

Л.Энх-Амгалан сайд уг нь тэднийг ийн шившиглэх гэж оролдсон ч мөн чанартаа Боловсролын яам тийм юм хийснийг, тэрийг нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр жагсаалтын гишүүд илчилснийг хүлээн зөвшөөрч орхисон юм. “Би өнөөдөр Монголын төрийн хатиг болсон, Монгол төрийн “Түгжилмаа”-нуудыг зарлаж байна. Улсын төсөв батлагдаагүй байхад эксел файлаар улс төр хийж байна. Өнөөдөр гарч ирсэн эксел файл бол ажлын хүснэгтүүд. Энэ бол 5-р сард авсан судалгаа. Энэ олон файлаас ганцхан эксэл файлыг сугалж авч, төрийн хуйвалдаан хийхээр оролдож байгаад би харамсаж байна. Үүнийг санаатай задруулсан гэж би ойлгож байна” гэсэн түүний мэдэгдэл “Тийм файл байсан юм байна. Тэнд нь “Их засаг кингс” тэргүүтэй хэдэн сургуулийн нэр, хуваарилсан мөнгө байсан юм байна. Тэрийгээ нуусан юм байна” гэсэн ойлголтыг хэн хүнгүй авсан биз.

Жагсаалтынханд онц тавья

Улсын төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль” арга хэмжээг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгасан тухай Боловсролын сайд мэдэгдсэн ч тэр нь үнэндээ 62.2 тэрбум төгрөг байсныг УИХ-ын гишүүн П.Наранбаяр илчилсэн юм.

Гэтэл үүнийг “Ерөнхий сайдыг огцруулах гэсэн хуйвалдаан” хэмээн Н.Учралын талын тойргийнхон мушгив. Үүнийг ард түмэн” Ичсэн хүн хүн ална” гэж онож хэлсэн байдаг юм шүү. Үнэндээ энэ бол улсын төсвийг идэхээр завдсан хомхой сэтгэлтнүүдийг илрүүлсэн шударга явдал байлаа.

Хэрвээ тэр эксел ч бай, PDF ч бай файлыг илрүүлээгүй бол тодотголд тэр хэвээр нь нууж, өдийд парламентаар батлуулчихсан байгаа. Мөнгөө өнөө сургуулиуд руугаа шилжүүлчихсэн байх байлаа.

Төсвийн тухай хуулийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.5.1-д “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”-ээр заасан байдаг. Гэвч амьдрал дээр энэ хуулийг биелүүлдэггүй. Жагсаалтын гишүүд харин үүнийг зах зухаас нь биелүүлж байна. Жагсаалтынханд онц тавья.

0/1000