АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жинь Пинийг Вашингтонд лхагва гарагт /есдүгээр сарын 23/ хүлээн авчээ.
Ши Жинь Пиний онгоц Мэрилэнд дэх Эндрюсийн нисэх хүчний баазад газардсаны дараа Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп түүнийг 30 орчим метрийн урттай улаан хивсний ёслолоор угтсан байна. Цэргийн найрал хөгжим эгшиглүүлж, ёслолын их буугаар буудсан бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн гар барьж, богино хугацаанд ярилцжээ.
Энэ нь БНХАУ-ын удирдагчийн сүүлийн гурван жилд АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Тэд пүрэв гарагт худалдаа, технологи болон Ирантай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ши Жинь Пинь Вашингтон дахь Waldorf Astoria Washington DC зочид буудалд байрлах бөгөөд түүнийг дэмжигчид зочид буудлын орчимд цугласан байна.


