Хэнтий аймгийн Дадал сумын малчны өвөлжөөн дэх байшинд баавгай цонхыг нь эвдэн оржээ. Уг баавгай байшин дотор хоол хүнс хайсан бололтой. Гал тогооны шүүгээг нь эвдэж, онгичсон байна.
Малчид өвөлжөөндөө буугаагүй байгаа тул уг байшин хоосон, эзгүй байсан аж.




