horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Индонезэд гатлага онгоцны ослоор 10 хүн амиа алджээ

post-img

Индонезийн Явагийн тэнгист есдүгээр сарын 13-нд хөмөрсөн “Virgo Transport 8” гатлага онгоцны ослоор амиа алдсан хүний тоо 10-д хүрч, 125 хүн сураггүй хэвээр байна. Тус онгоц Сурабая хотоос Өмнөд Калимантан мужийн Банджармасин хотыг чиглэн явж байхдаа цаг агаарын таагүй нөхцөлд осолдсон бөгөөд нийт 243 хүн зорчиж явжээ. Аврах ажиллагааны үеэр 108 хүнийг аварсан байна.

Хүчтэй урсгал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан усан доорх эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байгаа бөгөөд аврагчид хөлөг онгоцны дотор үлдсэн байж болзошгүй хүмүүсийг хайсаар байна.

0/1000