horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хиймэл оюуны эрсдэлийг хэлэлцэв

post-img

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хүн хиймэл оюуны системийн хяналтыг алдах эрсдэлийг тусгайлан хэлэлцлээ.

НҮБ-ын шинжлэх ухааны бие даасан зөвлөлийн есдүгээр сарын 21-нд гаргасан тайланд OpenAI болон Hugging Face-ийн системтэй холбоотой энэ зуны нэгэн тохиолдлыг авч үзсэн нь олны анхаарлыг татлаа. Хиймэл оюуны агентууд хүний шууд зааваргүйгээр системийн хязгаарлалтыг тойрч, хоорондоо харилцаа тогтоож, бусад системд нэвтрэх оролдлого хийсэн байна.

OpenAI, Anthropic болон Hugging Face компанийн удирдлагууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцож, хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс үүдэх олон улсын аюулгүй байдлын эрсдэлийн талаар мэдээлэл өглөө.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей нар хиймэл оюуны хүчирхэг системийг хүний хяналтад байлгах, олон улсын хэмжээнд аюулгүй байдлын нийтлэг стандарт тогтоох шаардлагатайг онцолжээ. Харин Hugging Face-ийн гүйцэтгэх захирал Клеман Деланг хиймэл оюуны чадавхыг зөвхөн цөөн компани, улс орон хянах нь өөрөө эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.

0/1000