АН яг одоо 4/11 мэдээллийн цагаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын талаар сэтгүүлчдэд мэдээлж байна.
АН-ын эдийн засгийн бодлогын зөвлөх, эдийн засагч А.Батпүрэв:
-Ерөнхий сайд захаар яваад “Ард түмэндээ мөнгө өгөх гэсэн чинь АН харамлаад байна” гэж яриад яваа. Үнэндээ бол АН ард түмний мөнгийг засгаас хамгаалж байна. Засаг ард түмний мөнгийг яаж үрэн тарах хийх гэж байна вэ?
1-рт, “Оюутолгой” болон бусад компаниас орж ирэх мөнгийг Хуримтлалын санд хуримтлуулах ёстой. Иргэн бүрийн нэр дээр 835 мянган төгрөг хадгалаад, ирээдүйд орон сууц, эрүүл мэндэд нь зарцуулах байтал ЗГ “Би одоо энэ мөнгийг зарцуулъя. Авлигачдын газар салаагаар урсгасан төсвийг нөхье” гэж байгааг эсэргүүцэж байна.
2-рт, 2026 оны эхэнд багш, эмч нарын цалинг нэмсэн. Үлдсэн төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн тулд тодотгол хийх гэж байгаа гэж яриад байгаа. Үнэндээ 2026 оны төсвийн тодотголд тэтгэвэр нэмэхэд 200 хүрэхгүй тэрбум төгрөг төлөвлөсөн. Цалин, тэтгэвэр 1 төгрөгөөр нэмээд, дарга нар төсвөө 5 төгрөгөөр нэмэх гэж байна. Дарга нарын энэ 5 төгрөгөөс болоод инфляц өснө. Тиймээс тэр 5 төгрөгөө танаач гэж байгаа юм.
3-рт, “Оюутолгой”-гоос дандаа мөнгө орж ирэхгүй. Үүний цаад зорилго нь Засгийн газрын өрийг нэмэх гэж байна. 1 монгол хүнд 6 сая төгрөгийн өр нэмж бий болгох гэж байна. Үүнийг АН эсэргүүцэж байна.
4-рт, Төсвийн алдагдал хязгааргүй нэмэгдэх юм байна. Төсвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагыг байхгүй болгох гэж байна. Төсвийг төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу батлах ёстой. 3 сарын дотор үүнд гар хүрч болохгүй гэсэн шаардлагыг байхгүй болгох гэж байна.
5-рт, АН-ын бүлэг хэд хэдэн баримт гаргаж тавьсан. Ерөнхий сайдын сургууль, цэцэрлэг, коллеж 2024 оноос хойш улсын төсвөөс 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ нь шилэн дансанд ил байна. Үүн дээр нэмээд одоо “Их засаг кингс” сургуульдаа 3.5 тэрбум төгрөг авах гэж байгаа баримт гарч ирсэн. Үүнийг баримттайгаар няцаагаагүй. Энэ мөнгийг “Их засаг кингс” сургууль аль хэдийнэ аваад, зарцуулчихсан юм биш үү? Одоо төсвийн тодотголоор зүгээр л өгөх шийдвэрээ баталгаажуулах гэж байгаа юм биш үү?
-“Их засаг кингс” сургуульдаа 3.5 тэрбум төгрөг авах гэж байгаа баримт гарч ирсэн. Энэ мөнгийг энэ сургуульд өгөх гэж байгаа биш, өгчихсөн гэсэн үг үү?
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:
-Сангийн яамны хариуцлагатай албан тушаалтан, төрийн нарийн бичгийн дарга хэлсэн шүү.
Ерөнхий сайдын сургууль, цэцэрлэг, коллеж 2024 оноос хойш улсын төсвөөс 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ нь шилэн дансанд ил байна.
Ард түмэн махаа граммаар авч байхад 20 сайд яагаад данхайтлаа суучхаад 30 ихнаядыг зарцуулдаг юм бэ?

