horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Ганбаатар: Иргэдийн халаасанд орох ёстой мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

post-img

АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Ирэх онд “Оюутолгой”-оос орж ирэх ноогдол ашгийн 2 их наядыг аймгуудад барих гээд бүтээгүй, авлигачид нь шоронд орох гэж байгаа станцыг барьж дуусгах асуудал, ДЦС VI гэж хамаг юм нь бэлэн болоогүй, сүүлийн 20-иод жилд яригдаж байгаа ДЦС V-ын араас орох гэж байгаа станцад зарцуулах гэж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.

2024.04.19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн хуулиар ТӨХК-иудын ноогдол ашиг зөвхөн Хуримтлалын дансанд орж, иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Үүнийг иргэдийн нэрийн дансанд оруулбал 1 иргэнд 835 мянган төгрөг оногдоно. Иргэдийн халаасанд орох ёстой мөнгийг хууль зөрчин, хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байгаа нь увайгүй үйлдэл. Улсын засаглал ямар байгаа билээ. Эрх барьж байгаа намын хулгай ямар байгаа билээ.

10 аймагт ДЦС барих нь зүйтэй ч иргэдээс саналыг нь авахгүйгээр мөнгийг нь өөр зүйлд зарцуулах гэж байгаа нь хууль бус.

0/1000