horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Энэтхэгт сургуулийн ойролцоо өөх тос, сахар ихтэй хүнс худалдахыг хязгаарлахаар төлөвлөж байна

post-img

Энэтхэг улс хүүхдийн таргалалт нэмэгдэж сургуулийн орчим 50 метрийн дотор өөх тос, давс, сахар ихтэй хүнс худалдахыг хязгаарлах шинэ журам хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.

Энэ нь Энэтхэгийн 1.47 сая сургууль орчмын дэлгүүр, ресторан, хүнсний лангуудад хамаарах бөгөөд хийжүүлсэн ундаа, чипсээс эхлээд самоса, пицца, бургер зэрэг хүнсэнд нөлөөлөх юм. Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдал, стандартын газраас наймдугаар сард ийм хүнсний бүтээгдэхүүнд тавих өөх тос, давс, сахарын босго үзүүлэлтийг нийтэлж, олон нийтээс аравдугаар сарын 7 хүртэл санал авч байна.

Дэлхийн Таргалалтын холбооны мэдээллээр Энэтхэгийн 5-19 насны илүүдэл жинтэй болон таргалалттай хүүхдийн тоо 2014 онд 28 сая байсан бол 2025 онд 41 саяд хүрч, 2040 он гэхэд 56 сая болох төлөвтэй байна.

Харин сургуулийн ойролцоох жижиг дэлгүүр, худалдаачид уг зохицуулалт орлого, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа бол зарим эцэг эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ хэмээн дэмжиж байна.

0/1000