horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Уруулын будагны хаан: Хиймэл оюун лайв худалдааг орлож чадахгүй

post-img

Хятадын алдарт лайв худалдааны хөтлөгч Ли Жяци хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа ч хөтлөгчийг бүрэн орлож чадахгүй гэж үзэж байна. 2016 оноос лайв худалдаа хийж эхэлсэн тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж, 100 сая гаруй дагагчтай болсон байна. Түүнийг хүмүүс “Уруулын будагны хаан” хэмээн нэрлэгддэг.

Түүний үзэж буйгаар хиймэл оюун лайв худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгсэл болохоос хүнийг орлох технологи биш. Тухайлбал, өөрийнх нь хиймэл оюунаар бүтээсэн хувилбар шөнийн цагаар үзэгчидтэй харилцаж, худалдаа хийх боломжтой гэнэ.

Хятадад онлайн худалдааны нийт жижиглэн борлуулалтад эзлэх хувь 2021 онд 18 хувиас бага байсан бол 2025 онд 36 хувийг давсан байна. Гэвч хэрэглээ саарч, ашиг багасахын зэрэгцээ хиймэл оюун 24 цагийн турш хүнийхээс хамаагүй бага зардлаар ажиллах боломжтой болж байгаа нь тус салбарын ажиллах хүчний ирээдүйн талаар шинэ асуудал үүсгэжээ.

JD.com 2025 оны арванхоёрдугаар сард худалдаачдад хиймэл оюунт хөтлөгчийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгожээ. Уг технологи лайв худалдааны зардлыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой гэж мэдээлсэн байна.

Гэсэн ч Шанхай хотын лайв худалдааны хөтлөгч Лу Линий хэлснээр хэрэглэгчийн итгэлийг бий болгож, тухайн хүний хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө өгөхөд хүний шийдвэр гаргалт, харилцаа чухал хэвээр байна.

0/1000