АНУ-ын цэргийн алба хаагчид БНХАУ-ын дарга Ши Жинь Пинийг гурван өдрийн төрийн айлчлалаар АНУ-д хүрэлцэн ирэхийн өмнө улаан хивсийг гардан засаж, цэвэрлэжээ.
Ши Жинь Пин болон түүний гэргий Пэн Лиюань нарын онгоц Вашингтон хотын ойролцоох Эндрюсийн хамтарсан баазад газардсаны дараа цэргийн алба хаагчид хивсийг дэлгэн, сүүлчийн тохируулгыг хийж, нугалаас болон үрчлээг нь гараараа тэнийлгэж байв. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид онгоцны хаалганы ойролцоо зогсон уг ажиллагааг ажиглажээ.


