horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шарынгол сумын иргэд 0.07 га газар авахаар шөнөжин дугаарлаж хоножээ

post-img

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 116 нэгж талбарт өнөөдөр иргэдэд 0.07 га газар олгох гэж байна. Иргэд ирсэн дарааллынхаа дагуу материалаа өгч газраа авах аж.

Иймд газар авах гэсэн иргэд өчигдрөөс эхлэн Шарынгол сумын ЗДТГ-ын гадна дугаарлаж, шөнөжин сууж хоножээ. Иргэдэд дарааллын дугаар олгоогүй, эмх замбараагүй нөхцөл байдалтай байгаа аж. Үүнд иргэд бухимдалтай байна.

Тус сумын засаг дарга М.Мөнхбаяр “Шарынгол сумын суурьшлын бүс хязгаармагдал тул 1 өрхөд 1 газар олгоно. 1 иргэнээс 1 л өргөдөл, бичиг баримт авна. 5 ам бүлтэй айл байлаа гэхэд 5 өргөдөл өгөөд, газар олон айлд хүрэлцэхгүй. Тиймээс олон айлд хүртээмжтэй байлгах үүднээс 116 нэгж газрыг 116 өрхөд олгохоор зохион байгуулж байна. Иргэд эмх цэгцтэй байж, сёлтой оролцоорой” хэмээн урьдчилан анхааруулжээ.

116 хүнээс материал аваад, өргөдөл хүлээж авах ажлыг тасалбар болгох юм байна.

0/1000