horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улсын аварга Ч.Санжаадамбад зодуулсан хүн шүүхэд “Гомдолгүй” гэж өргөдөл бичиж өгчээ

post-img

Бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон улсын аварга Ч.Санжаадамбын гэм бурууг шүүхээр шүүхийн өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болов. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудыг үндэслэн, шүүгдэгч Ч.Санжаадамбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон гэж энэ хэлэлцүүлгээр дүгнэн, гэм буруутайд тооцов.

Гэхдээ Ч.Санжаадамба бусдад гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэн, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тэгэхээр түүний хэргийг шүүх хурал болохгүй. Асуудал үүгээр дуусаж байна. Түүнд зодуулсан хохирогч ч гомдолгүй хэмээн шүүхэд өргөдөл бичиж өгсөн аж.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Ч.Санжаадамбыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-гийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, хөнгөн гэмтэл учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг нь 9 дүгээр сарын 8-нд тус шүүхэд шилжүүлсэн байна.

0/1000