Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Монгол Улс 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж байна

Монгол Улс 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж байна

“Айчи Нагояа 2026” Азийн зуны ХХ наадамд оролцож буй Монголын баг, тамирчдын амжилт өнөөдрийн байдлаар:

  • Дугуйн спортын төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа.
  • Дугуйн спортын эмэгтэйчүүдийн бөөн гарааны төрөлд нийт 40 тамирчин өрсөлдөж Монгол Улсаа төлөөлөн уралдсан ОУХМ Ц.Солонго 33, спортын мастер Г.Энхжин 17 дугаар байр эзэлж, уралдаанаа амжилттай дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд ОУХМ Б.Энххүслэн 58.41 секундын амжилтаар 19 дүгээр байр, СМ Б.Оргилмаа 1:03.35 амжилтаар 33 дугаар байрт орлоо.
  • Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд СМ Э.Анима 2:36.78, ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 амжилт үзүүллээ.

Энэ төрөлд ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.

  • Азийн наадмын хөтөлбөрт гурав дахь удаагаа багтаж буй урт бууны холимог төрөлд тамирчин бүр 30 сум буудаж, урьдчилсан шатанд өрсөлдсөнөөс Монголын баг нийлбэр 624.4 оноогоор 11 дүгээр байр эзэллээ.
  • 10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Н.Баяраа 4 дүгээр байр эзэллээ.
  • Тэрбээр БНХАУ-ын тамирчин Ма Сиханьтай гурван удаа халз буудалт хийж, ялалт байгуулсан. Энэ нь Азийн наадмын түүхэнд гурван удаа дараалан халз буудалт буюу shoot-off хийсэн анхны тохиолдол боллоо.
  • Дугуйн спортын засмал замын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа уралдаанд спортын мастер Г.Энхжин 40:11.18 минутын амжилтаар 9 дүгээр байрт шалгарлаа.
0/1000