horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Мексик, АНУ-д үхэр экспортлохоор хилээ дахин нээлээ

post-img

Мексикийн Чиуауа мужийн хилээр АНУ-ын өмнөд хэсэг рүү амьд үхэр экспортлох ажлыг есдүгээр сарын 24-нд дахин эхлүүллээ. Экспорт сэргэсэн эхний өдөр Сьюдад-Хуарес хотын түр саатуулах хашаанд 500 гаруй үхэр авчирсан байна. Чиуауа мужийн Хөдөөгийн хөгжлийн нарийн бичгийн дарга Мауро Парада Муньосын хэлснээр, хил нээсэн нь шураг өт буюу screwworm хэмээх шимэгчийн тархалтыг хязгаарлах Мексик, АНУ-ын хамтын ажиллагаа болон мал эмнэлгийн ариун цэврийн арга хэмжээний үр дүн аж.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам өнгөрсөн долоо хоногт Нью-Мексико мужийн Санта-Тереза боомтоор Мексикээс мал импортлохыг сэргээхээр болсноо мэдэгдсэн. АНУ энэ өвчин хилээр нэвтрэхээс сэргийлж өнгөрсөн жил Мексикийн малын импортыг зогсоосон юм. Шураг өт нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай бөгөөд зургадугаар сард Техаст нэг тугалд илэрсэн нь малчдын дунд болгоомжлол үүсгэсэн байна. Мексикийн тал хилээр гарах үхрийн тоо долоо хоног бүр нэмэгдэж, Чиуауагийн нийт үхрийн үйлдвэрлэлийг АНУ-ын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж мэдээлжээ.

0/1000