Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху есдүгээр сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлж эхлэхэд олон орны төлөөлөгч танхимаас гарчээ. Reuters агентлагийн мэдээлснээр, олон арван төлөөлөгч түүний илтгэлийг эсэргүүцэн танхимаас гарсан байна.
Нетаньяху танхимаас гарсан төлөөлөгчдийг “ёс суртахууны хулчгарууд” хэмээн нэрлээд, түүнтэй санал нийлэхгүй байгаа бусад төлөөлөгчийг мөн танхимаас гарахыг уриалжээ. Үүний зэрэгцээ түүний дэмжигчид танхимын галерейгаас Израилыг дэмжсэн уриа хэлж байсан байна.
Тэрбээр илтгэлийнхээ үеэр Израилын Газын зурвас дахь цэргийн ажиллагааг хамгаалж, Ираны эсрэг хийсэн цэргийн ажиллагааг мөн зөвтгөсөн байна. Мөн Катар, Турк болон Израилын үйл ажиллагааг шүүмжилж буй зарим улс, улс төрчдөд хандан байр сууриа илэрхийлжээ.
Нетаньяху үг хэлэх үеэр НҮБ-ын байрны гадна Израилын эсрэг жагсаал болсон бөгөөд Reuters-ийн мэдээлснээр хэдэн зуун хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцжээ.


