horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Батхүү: “Ниссан патрол”-ын жолоочийг яллагдагчаар татаж, шүүх ёстой

post-img

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэллээ. Тус шүүх өнөөдөр (2026.09.25)-ны 11:00 цагаас уг хэргийг урьдчилан хэлэлцэхээр товлов. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болж байна.

Хуульч О.Батхүү:

-Хэрэгт оролцогч маш тодорхой шүү дээ. 1 “Патрол”, гааз тээвэрлэж явсан 1 машин л байсан. “Ниссан патрол”-ын жолоочийг яллагдагчаар татаж, хэрэгт яаж оролцсоныг нь шүүх ёстой. Одоо бол ажиглагчаар оролцох гэж байх шиг байна.

Энэ хэрэг хүмүүсийн нүдэр дээр гарсан шүү дээ. Ийм ойлгомжтой, тодорхой хэргийг шийдэх гэж хугацаа авч байгаад хүмүүс бухимдаж байна.

0/1000