horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засаг даргын орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд холбогдох авлига, албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ. Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, тус газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Ербол, нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар бүлэглэн, гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилжээ.

Т.Даваадалай эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 2025.04.09-нөөс 2025.10.27 хүртэл 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан байна. Уг мөнгийг Т.Даваадалай авч ашиглан, мөнгө угаасан аж.

“Шинэ тойрог зам” төсөлтэй холбоотой энэ хэргийг АТГ шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2026.08.04-нд прокурорт шилжүүлсэн юм. Үүнийг нийслэлийн Прокурорын газар хянаад, энэ 7 хоногт шүүхэд шилжүүллээ.

Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч асан Т.Даваадалайг шүүх 5 дугаар сарын 22-ноос цагдан хорьж, 7 дугаар сарын 22-нд цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгасан. Харин 8 дугаар сарын 7-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглон, сулласан юм.

0/1000