horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сэлэнгэ сонсголдоо УИХ-ын 10 гишүүн урьжээ

post-img

“Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт болон тэдгээрт төрийн байгууллага, албан тушаалтнаас тавьж буй хяналт, хариуцлага” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 09:09 цагаас Сэлэнгэ аймагт эхэлнэ. Уг сонголд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудал иргэдийн дунд анхаарал татсан, хүлээлт дагуулсан сэдэв. Үндэсний баялгийг хэрхэн ашиглаж байгаа нь зөвхөн төр, хувийн хэвшлийн асуудал бус. Харин иргэд, орон нутгийн амьдралд шууд хамааралтай, хяналтыг шаардсан нийгмийн анхаарал татсан асуудал болоод байна” гэсэн юм.
Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын 10 гишүүн, Төв, Дархан-Уул аймгийн засаг нарыг урьжээ. Уг сонсголыг тус аймгийн ИТХ зохион байгуулж байгаа аж.

0/1000