УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас, олгосон байдал зэргийг энэ сонсголоор хөндөж байгаа юм.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:
-Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн 1.2 сая га газар байдаг. Энэ салбарт 15 мянган өрх, 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 1.6 сая тн ургац хурааж байна. Салбарын орлого 1.9 их наяд төгрөгт хүрсэн.
Улсын төсөв, Хөдөө аж ахуйн корплорацны хөнгөөр дэмжлэг үзүүлдэг. Ургамал хамгаалах бодис, бордоо, хүлэмж,
Үрийн, хүнсний улаан буудайг 2025 оноос биржээр худалдан авдаг болсон. 50 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөртэйгээр үр, хүнсний буудай зээлээр олгодог.
Төмс, улаанбуудайн үрийг 5 жил тутамд шинэчлэх шаардлагатай. 308 мянган аж ахуйн нэгжид үр зээлээр олгодог.
“Атар 3” аяны үр дүнд 2017 онд гадаадаас гурил импортлохоо больсон. 2024 оноос буцаад импортын гурил нэмэгдсэн. Энэ нь импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлсөнтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор улаанбуудайн тариалалт дагаад буурсан.

