horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тариаланг дэмжих сан 96.8 тэрбум, Мал хамгаалах сан 28.3 тэрбумын зээл эргэн төлүүлээгүй

post-img

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас, олгосон байдал зэргийг энэ сонсголоор хөндөж байгаа юм.

Шинжээч Энхбаатарын дүгнэлт:

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2008-2025 онд олгосон дэмжлэгийг ангилбал:

2010 оноос хойш ХХААХҮ-ийн салбарт ажиллах хүч 31 мянгаар буурсан. Салбарын бүтээмж улсын дунджаас 2 дахин бага байна.

Хөдөө аж ахуйн корпорац 10-аад төрлийн дэмжлэг олгодог. Сүүлийн 10 жилд татвар төлөгчдийн мөнгөөр, улсын төсвөөс аж ахуйн нэгж, иргэдэд 3 төгрөг дэмжлэг хэлбэрээр олгожээ. Энэ 3 төгрөгийг тус санд буцааж төлөх ёстой. Гэвч 3 төгрөг тутмын 1 төгрөг нь корпорац дээрээ авлага хэлбэрээр түгжигдсэн байна. Дараагийн дэмжлэг хүртэх боломжигй хүртэж, салбарын өрсөлдөх салбарт сөргөөр нөлөөлж байна.

ҮАГ-аас ТЭДС-гийн 2016-2019 он, 2020, 2021 онд аудит дүгнэлт гаргахаас татгалзсан. 2021 онд Мал хамгаалах сан, ТЭДС-г татан буулгаж, ХААДС байгуулсан. 2 жил дараалан аудит дүгнэлт гаргахаас татгалзсан. 2022, 2023 онд сөрөг дүгнэлт өгсөн. 2016, 2019, 2024, 2025 онд хязгаарлалттай дүгнэлт өгсөн.

Сангийн яам ДЭДС, МХС-д 2011-2018 онд хяналт шалгалтаар Тариаланг дэмжих сан 96.8 тэрбум, Мал хамгаалах сан 28.3 тэрбум төгрөгийн авлага, өр төлбөр зээл эргэн төлүүлээгүй зөрчил илэрсэн.

ХААК авлага, өр төлбөртэй холбоотой нийт хуримтлагдсан авлагын 627.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. ХААК-аас олгож буй эргэн төлөлт, авлагатай холбоотой зөрчил сүүлийн 15 жилд давтагдан гарсаар байна. Техник, тоног төхөөрөмжийн дамжуулан зээлдүүлэгтэй холбоотой хуримтлагдсан 359.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан 267.2 тэрбум төгрөгийн зээл хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Сангаар дамжуулж олгосон 2 төгрөгийг буцаан төвлөрүүлэх ёстой. 2 төгрөгийн 1 нь ЖДҮХС-д авч чадалгүй түгжигджээ.

Санхүүгийн тайланд ҮАГ-аас хийсэн тайлангаар 2017 онд сөрөг, 2018 онд дүгнэлт өгөхөөс татгалзсан, 2019 онд зөрчилгүй, 2020 оноос хойш байнга хязгаарлалттай  дүгнэлт авчээ. Сүүлийн 10 жилд хийсэн зээлийн эргэн төлөлт 484.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. 195.5 тэрбум төгрөгийн авлага бүртгэлтэй ч талаас илүү нь хугацаа хэтэрсэн, муу зээл байна. Хариуцлагагүй байдал улам нэмэгдэхээр байна.

0/1000