horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Энхбаяр: 10 аж үйлдвэрийн парк байгуулах мөнгө хөдөө аж ахуйд зарцуулсан байна

post-img

2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр:

-Нийт дүнгээр нь авч үзэхээр бид хөдөө аж ахуйн салбарт нийт 6 их наяд төгрөг зарцуулчихсан байна. Энэ бол 10 аж үйлдвэрийн парк байгуулах мөнгө.

Үндсэндээ Монголын генетик нөөцийн нийт хэмжээ ямар түвшинд хүрээд байна вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Хөрсний биомасс 1970 онд 9.5 их наядын хөрсний органик бүтэцтэй байсан бол өнөөдөр 40 хувиар буурсан. Энэ нь хоёр Оюутолгойн ордтой тэнцэхүйц хэмжээний, 30 см хөрсөн дэх шим тэжээл хоёр дахин буурсан гэсэн үг.

Тухайн үед 25 сая малтай байсан. Одоо хэд байгаа билээ. Нөгөө талдаа энэ генетик нөөцийн 2 хувь нь ургамал болж гарч байгаа, нийт бэлчээр болж байна. Бэлчээрийн хэмжээндээ тааруулаад манай 70 сая мал 5 сая махан биомасс болж байна. Үүний 1.2 сая тонныг нь бид эдийн засгийн хэрэгцээнд оруулж байгаа. Тал нь хаягдал болж байна.

Монгол Улсын генетик нөөц үндсэндээ 50 сая биомасс, 5 сая тонн махан биомасс байна. Гэтэл өнөөдөр 1.5 сая тонн биомассыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, 750 мянган тонн махан биомассыг нь бид хаяж байна. 

0/1000