horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүн барьцаалж, 1.3 тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг баривчиллаа

post-img

Бусдыг барьцаалж, 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчиллаа. “Манай 2 дүүг барьцаалсан байж болзошгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын мөрөөр шалгахад 28-29 насны залуус ийм хэрэг үйлдсэн байсан аж.

Тэд 9-р сарын 9-нд Улаанбаатар хотоос зуслан руугаа хувийнхаа машинаар явж байсан гэр бүлийг зогсоон, 46 настай эмэгтэйд хутга тулган барьцаалжээ. Ингээд нөхрөөс нь 1.5 тэрбум төгрөг нэхсэн байна. Уг мөнгийг 9-р сарын 11-нд гэхэд авахаар шаардсан аж. Нөхөр нь эхнэрээ суллахын тулд өөрт байсан мөнгөн дээрээ өрөөлөөс мөнгө зээлэн авч, нийт 300 мянган ам.доллар, 300 мянган юань бэлтгэжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 1.3 тэрбум төгрөг болно.

Болсон явдлын талаар гадарласан ах дүүс нь цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэргийг таслан зогсоож, хүн барьцаалсан, сүрдүүлсэн этгээдүүдийг илрүүлэн, баривчиллаа.

0/1000