Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Тариаланчдад олгох мөнгөн урамшууллаас 316.2 сая төгрөг хууль бусаар авчээ

Тариаланчдад олгох мөнгөн урамшууллаас 316.2 сая төгрөг хууль бусаар авчээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Б.У тариалан эрхэлж байхдаа 2024 оны 8 дугаар сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 23-ны хооронд нийт 459 сая төгрөгийн ногоо борлуулсан мэтээр ибаримт хуурамчаар үүсгэжээ. Түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, нийт 316.2 сая төгрөг хууль бусаар авсан байв.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.  

0/1000