Монголын шилдэг хүнсний бүтээгдэхүүнд олгодог “Ард түмний хүнс” шагналын ундны сүүний төрөлд энэ жилд “АПУ Дэйри” компанийн “Цэвэр сүү” бүтээгдэхүүн шалгарлаа. “Цэвэр сүү” нь манай улсад хамгийн олон сая ширхэг борлуулсан сүү болсон бөгөөд олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр санал авчээ.
“Ард түмний хүнс” шилдэг бүтээгдэхүүний шагналыг стандартын шаардлага хангасан эсэх болоод сав баглаа боодол, борлуулалт гээд олон шалгуураар тодруулдаг. “АПУ Дэйри” компанийн “Цэвэр сүү” энэ жилийн ард түмний хүнс бүтээгдэхүүнээр шалгарсан бүтээгдэхүүнүүд дотроос олон нийтийн санал асуулгад 100 хувийн санал авснаараа онцлогтой байлаа.

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч, Ахмадын зөвлөлийн дарга Г.Одончойжав:
-Ард түмний хүнс шилдэг бүтээгдэхүүний шагналын ундны сүүний төрөлд шилдэг шагналыг хүртсэн цэвэр сүү бол “АПУ Дэйри” компаниас 2006 онд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх зорилгоор үйлдвэрлэж ирсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.
“АПУ Дэйри” компанийн борлуулалт хариуцсан захирал О.Галбадрах:
-“АПУ Дэйри”-гийн “Цэвэр сүү” Монгол Улсад хамгийн олон борлуулсан сүү юм. Жилд дунджаар 15 сая ширхгийг үйлдвэрлэдэг. Ундны сүүний төрөлд хэрэглэгчдээс 100 хувийн санал авсан бүтээгдэхүүн болсон.


