horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эпштэйний хэрэгт Монголоос хэн ямар хамаатай вэ?

post-img

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийх гэж байна. “Эпштэйний хэрэг” гэж олон улсад нэрлэсэн энэ асуудлыг сонсох уг сонсголыг 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх боломжтой. Хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг sonsgol@parliament.mn цахим шуудангаар ирүүлээрэй гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

0/1000