Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт өчигдөр өглөө суудлын автомашинууд мөргөлдөж, 1 хүн хавчуулагджээ. Т-гийн “Кроун” загварын суудлын машин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны машин мөргөлдсөн байна. Уг ослын улмаас 37 настай залуугийн хөл машины төмөр хийцэд хавчуулагдсан аж.
Энэ ослын дуудлага 9-р сарын 29-ний 08:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангид иржээ. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн байна.

