БНХАУ-ын иргэн В… П…, Монгол Улсын иргэн С.Х нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах О…зочид буудлын караокед монгол охидын биеийг нь үнэлүүлжээ. Тэд 10 эмэгтэйг эмзэг байдлыг нь ашиглан, ийм хэрэгт татан оролцуулсан аж. Охид гадаад улсын иргэдэд дуу дуулах, архи хундагалах зэргээр үйлчлэхийн зэрэгцээ биеэ үнэлдэг байсан гэнэ. Охидын биеийг үнэлүүлсэн, бие үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан хэргээр тэдэнд нийслэлийн Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
С.Х нь 2025 оны 2 дугаар сарын 9-нд Ц.Х-тэй хамт нэгэн хүнийг бусдад биеэ үнэлэхэд нь зуучилсан байна.
Тэдний эдгээр хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

