horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шинэ сөнөөгч онгоцыг “Boeing” бүтээнэ

post-img

АНУ-ын Батлан хамгаалах яам “Boeing” компанийг Тэнгисийн цэргийн хүчний дараагийн үеийн үл үзэгдэх технологитой сөнөөгч онгоцыг бүтээхээр сонгосноо мягмар гарагт мэдээлжээ. Тус компани өрсөлдөгч “Northrop Grumman”-ыг ялж, туршилтын онгоц бүтээх 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна.

Хөтөлбөрийг цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр хэдэн зуун тэрбум ам.долларын өртөгтэй болох боломжтой гэж мэдээлжээ. Мөн олон улсын зах зээлд нийлүүлэх захиалга нэмэгдвэл хөтөлбөрийн нийт цар хүрээ өсөх юм.

“Boeing” өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын Агаарын цэргийн хүчний шинэ үл үзэгдэх технологитой F-47 сөнөөгч онгоцыг бүтээхээр сонгогдсон. Ингэснээр тус компани хоёр жил дараалан зургаа дахь үеийн сөнөөгч онгоцны хоёр томоохон гэрээ авсан байна.

Шинэ хөтөлбөр нь Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн чадавхтай сөргөлдөх АНУ-ын стратегийн чухал хэсэг болж байгаа бөгөөд гэрээ байгуулах шийдвэр хэдэн сар үргэлжилсэн саатлын дараа гарчээ.

0/1000