horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мансууруулах бодис олж авсан 3 хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Нийслэлийн Прокурорын газар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 3 хэрэгт яллах пүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Үүнд:

Г.Г 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамины агууламжтай, “мөс”, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй бодис хууль бусаар олж авч, хадгалжээ.

Б.Б морфин (morphine) гэх мансууруулах эм, “дроп” гэх нэршилтэй, MDMB-4en-PINACA, 5F-MDMB-PINACA (5F-ADB), 4F-MDMB-BINACA-ын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авчээ. Тэр уг бодисуудаа 2026 оны 3 дугаар сарын 23 хүртэлх тээврийн хэрэгсэлдээ хадгалж яваад цагдаад баригдсан байна.

Тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. 

Б.Т 2024 оны 7 дугаар сарын 6-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт болсон “Playtime” apra хэмжээний үед “өвс” гэж хүмүүсийн нэрлэдэг, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) бодис агуулсан, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авчээ. Түүний энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв. 

0/1000