“Tesla” болон “SpaceX” компани нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа 200 гигаваттад хүргэхээр төлөвлөж байгаагаа Илон Маск мягмар гарагт мэдэгдсэн байна.
Технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр эрчим хүчний хангамж томоохон сорилт болж байгаа энэ үед Маск нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтоо танилцуулсан байна. Тэрбээр “Сансарт үргэлж нартай” хэмээн энэ зорилтын талаар хэлжээ.
Мөн Маск “SpaceX”-ийн Starship хөлгийн хөөрөлтийн талаар ярьж, ирэх онд долоо хоног бүр хөөргөх хэмжээнд хүрнэ гэж тооцож байгаагаа илэрхийлсэн байна.


