БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон төр, намын бусад удирдагч Тяньаньмэний талбайд лхагва гарагт болсон ёслолд оролцож, эх орныхоо төлөө амь үрэгдсэн баатруудад цэцгийн баглаа өргөн хүндэтгэл үзүүлжээ.
Хятадад жил бүрийн есдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг Баатруудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан ёслолд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжы, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Ван Хунин болон бусад өндөр албан тушаалтан оролцсон байна.
Ши Жиньпин 2014 онд Баатруудын өдрийг бий болгосноос хойш жил бүрийн энэ өдөр эх орныхоо төлөө амь үрэгдсэн баатруудад хүндэтгэл үзүүлэх уламжлалыг үргэлжлүүлж байгаа юм.
Энэ жил БНХАУ байгуулагдсаны 77 жилийн, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байна. Мөн 1934-1936 онд үргэлжилсэн Урт аян дайны ялалтын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Хятадын хууль тогтоох дээд байгууллага 2014 онд Баатруудын өдрийг бий болгох шийдвэр гаргасан бөгөөд есдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг уг өдөр улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө амь насаа зориулсан хүмүүсийг дурсдаг байна.


