Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

500 мянган төгрөгийн хахууль аваад, 1 жил хоригдов

500 мянган төгрөгийн хахууль аваад, 1 жил хоригдов

Прокурорын байгууллага энэ оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Өнгөрсөн 7 хоногт (9 дүгээр сарын 21-25) нийслэлийн Прокурорын газар 4 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүний 1 нь гаалийн улсын ахлах байцаагч Б.М-д холбогдох хэрэг. Тэр гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа, “М…” ХХК-ийн гаальд мэдүүлсэн зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийгээд, хилээр нэвтрүүлжээ. Үүнийхээ хариуд 2026 оны 4 дүгээр сарын 10-нд тус компанийн захирал Х.Т-ээс бусдаар дамжуулан 500 мянган төгрөгийн хахууль авсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүх Б.М-ийг нийтийн албан тушаалтан хахууль авсан хэмээн, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулжээ.

0/1000
Зочин

Хэдэн тэрбумаар нь төрөөс идэж ууж хахуульдсан хүмүүсээ яаж ч чадахгүй байж 1 муу байцаагчид 500.0 мянган төгрөгийн төлөө хэдэн давхар шийтгэл оноодог юм бэ. Ажлаас нь халсан бол болоо юм бишүү.

Zda

Heden ter bumaar n idej bgaa lalruudaa horioch

Зочин

Наад М компани чинь 6 саяар торгуулж улсад төлсөндөө шаралхаад албаар 500 -г гарт нь биш ширээн дээр нь орхиод гүтгэсэн шүү дээ. Хуулийн заалт бол үнэхээр хог юм билээ дээ. Тэрбум тэрбумынх нь зүгээр торгууль төлөөд гарчихна.