Азербайжан улсын нийслэл Баку хотноо 10 дугаар сарын 04–11-нд зохион байгуулах 2026 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатар болон шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
Харин шигшээ багийн бусад бүрэлдэхүүн Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулж буй Азийн наадамд оролцсоны дараа Баку хотноо хүрэлцэн ирж, Дэлхийн аваргадаа нэгдэн оролцоно.


