horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Оршуулгын газрыг цэгцлэх хуулийн төсөл санаачлах тухай Өргөдлийн байнгын хороо хэлэлцэнэ

post-img

УИХ-ын 7 байнгын хороо өнөөдөр хуралдана. Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Оршуулгын газрыг цэгцлэх өргөдлийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай

Оршуулгын газрыг цэгцлэх өргөдлийг иргэн Д.Гансаруул 2026.07.14-нд санаачилсан юм. 2026.07.15-2026.08.14-ний хооронд 100.237 хүн гарын үсэг зуржээ. Тиймээс уг асуудлаар хуулийн төсөл санаачлах боломж бүрдсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д “Хуулийн төсөл санаачлах саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн байдаг.

0/1000