НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалж буй агаарын цэргийн хүчнүүд есдүгээр сарын 30-нд Литвийн Шяуляй хотод сөнөөгч онгоцуудаа танилцууллаа. Испани, Итали, Туркийн сөнөөгч онгоц зэрэг эвслийн орнуудын нисэх хүчний бүрэлдэхүүн Шяуляйд байрлаж, хамтын хамгаалалтын ажиллагаанд оролцож байна.
НАТО өнгөрсөн долдугаар сард Орос болон Украины дроны олон удаагийн зөрчилтэй холбоотойгоор Литва дахь ажиллагааг “агаарын цагдаагийн ажиллагаа”-наас “агаарын хамгаалалт” болгон шинэчилж байгаагаа зарласан. Зарим дроныг НАТО-гийн сөнөөгч онгоцууд устгасан байна.
Оросын ойролцоо орших Литва, Латви, Эстони гэсэн Балтийн тэнгисийн гурван улс өөрсдийн сөнөөгч онгоцгүй тул НАТО-гийн агаарын цагдаагийн ажиллагааг 2004 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь тус улсууд эвсэлд элссэнтэй нь зэрэгцэн эхэлжээ.


