horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол биобэлдмэлээр хөрсний бохирдлыг багасгах туршилт хийж байна

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төсөл хэрэгжүүлж байна. Үүний 1 нь Эмээлтийн хөрсний бохирдлыг бууруулахад чиглэжээ.

Энэ хавьд мах бэлтгэдэг 12 цэгээс дээж авч, хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E.coli titre (гэдэсний савханцар), Salmonella/ Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens гэсэн 3 үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулж үзжээ. Эдгээр цэгийн 5 нь их, 5 нь дунд, 2 нь бага бохирдолтой байсан аж.

Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн судлаачид олон жилийн судалгааны үр дүнд нутгийн цэвэр омгуудын шилмэл бичил биетээс “Био-Ариус”, “Биобэлдмэл”, “Урга” гэсэн биобэлдмэл гаргаж авсан байна. Уг бэлдмэлүүдийг хөрснөөс авсан бохир дээжинд цацсаны дараа 4 нь их, 4 нь дунд, 3 нь бага бохирдолтой болж, 1 дээж цэвэр болсон байжээ. 7 цэгийн бохирдлын ангилал өөрчлөгдөөгүй, 1 цэгийн ангилал бага бохирдлоос дунд бохирдол руу орсон бол 4 цэгийн бохирдлын түвшин 1 шатлалаар сайжирсан аж. Нийт 33.6 хувийн эерэг өөрчлөлт гарсан бол E.coli агууламж нийт 12 цэгийн хэмжээнд 58.3 хувьд буурчээ.

0/1000