horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Мөнхбаясгалан: Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын бүлгийн хурлаар оруулна

post-img

АН-ын 4/11 мэдээллийн цагаар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Засгийн газрыг огцруулах асуудлыг би маргааш АН-ын бүлгийн хурлаар оруулна. Засгийн газрыг огцруулахаар О.Цогтгэрэл даргын бланкан дээр гарын үсэг зуруулж байгаа. Би тэр бланкийг “амь оруулахыг” хүсэж байна” гэж ярилаа.

-МАН-ын 250 гишүүн Японд сургалтад сууж байгаа гэнэ. Үүний өмнө АН-ын гишүүд бас Хятад руу явсан. Нам ер нь мөнгөтэй байгууллага уу?

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:

-АН-аас Хятад руу томилолтоор явсан хүмүүсээс 2 хүний зардлыг АН-аас гаргасан. Бусад нь бүгд зардлаа хувиасаа гаргасан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Надаас “Хятад руу явах уу?” гэж асуусан. Онгоцны тийз, зочид буудлын төлбөрөө өөрөө гаргахаар байсан. Надад тийм их мөнгө байхгүй учраас би арай хямдаар нь Баян-Өлгий явсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ХХААХҮ-ийн салбарт олгосон Төрийн дэмжлэгийн хэрэгжилт үр дүнгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Зөвхөн урамшууллын дүнгээс ихээхэн хэмжээний мөнгөн дүнгийн зөрүү гарчээ.

Зөрүү:

  • Улаанбуудай 21 тэрбум
  • Ноолуур -зөрүүгүй /материалаа ирүүлээгүй/
  • Арьс шир -17 тэрбум
  • Түүхий сүү -8.4 тэрбум
  • Хүнс -0.2 тэрбум
  • Тэмээний ноос -249.2
  • Мах -536 тэрбум
0/1000