horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Монголд 444 мянга гаруй ахмад настан байна

post-img

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд Монгол Улс ахмадын өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1991 онд аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан бөгөөд Монгол Улсад энэ өдрийг ахмад настнуудаа хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улсад одоогоор 444 мянга гаруй ахмад настан амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Энэ тоо 2050 он гэхэд 2.2 дахин нэмэгдэж, 991 мянгаас давах төлөвтэй. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэнд, тэтгэвэр, нийгмийн хамгааллын зардал нэмэгдэхээр байгаа юм.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 60 ба түүнээс дээш насныхан 2000 онд нийт хүн амын 5.4 хувийг эзэлж байсан бол 2021 онд 9.7 хувьд хүрсэн бөгөөд 2030 онд 11.9 хувь болох төлөвтэй гэжээ.

Тоогоор нь харвал:

*2030 оны үзүүлэлт нь ҮСХ-ны тооцоолол.

0/1000