horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мадридаас “шавар” авчирсан хэрэгтэнд 6 жил, 6 сар хорих ял оноолоо

post-img

Испани Улсын Мадрид хотоос Монгол Улсын иргэн 3.А 2019 оны 1 дүгээр сард дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, 3 кг жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авчээ. Түүнийгээ Монгол Улс руу 2019 оны 2 дугаар сарын 16-нд олон улсын шуудан илгээмжээр явуулж, Монгол Улсад авчирсан байна. Тэрийгээ энд зарах зорилготой байсан аж.

Энэ хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба илрүүлсэн аж. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан), 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүх өнгөрсөн 7 хоногт уг хэргийг хэлэлцээд, З.А-г Монгол Улсад хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Энэ хэрэгт нь түүнд 6 жил, 6 сар хорих ял оногдууллаа. Түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Польш улсаас албадан авчирсан юм. Уг ажиллагааны зардал 12.7 сая төгрөг болжээ. Энэ мөнгийг түүнээс гаргуулж, ЦЕГ-т олгохоор шүүх шийдвэрлэв.

0/1000