horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ч.Хишигдалай: Зуны дизель түлшээ хэрэглэж дуусаж байж өвлийн түлш оруулж ирнэ

post-img

Шатахууны хангамжийг сайжруулах шуурхай штаб өнөөдөр шатахууны талаар ээлжит мэдээллээ хийлээ.

АҮЭБЯ-ны газрын дарга Ч.Хишигдалай:

-Өнгөрсөн 9-р сард Монгол Улс газрын тосны 279 мянган тонн бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн. Үүний 64 мянган орчим тонн АИ-92 автобинзен байсан бол үлдсэн нь дизель түлш. Монгол Улс сард дунжаар 230 орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүний 65 хувь нь дизель түлш, 35 хувь нь автобинзен.

Өнгөрсөн сарын импортыг харахад энгийн үед хэрэглэдэг автобинзений 65 хувийг импортолж оруулж иржээ. Харин 2025 оны 10, 11 дүгээр сард үүссэн шатахууны хомсдолын улмаас хэрэглээ нэмэгдсэн. Өнгөрсөн онд Монгол Улс 75 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж байхад ШТС-уудад дараалал тасрахгүй байсан. Энэ 9 дүгээр сард 65 мянган тонныг импортолсон ч дараалал ихтэй байгаа үед зах зээлд 10 орчим мянган тонн шатахуун дутагдалтай байсан.

Энэ 10 дугаар сард 60 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн ОХУ-аас импортлох захиалга өгсөн. Харин БНХАУ-д 8000 тонныг захиалж баталгаажуулсан. БНСУ, Сингапур улсаас далайгаар дамжуулан тодорхой хэмжээний бүтээгдэхүүн захиална.

10 дугаар сарын дундаас нэмэлтээр газрын тосны бүтээгдэхүүн орж ирнэ. Энэ бүх захилгыг тооцож үзэхээр нийт 77 мянган тонн импортлохоор захиалга өгч баталгаажуулсан байгаа юм. Энэ сард батлагдсан хуваарийн дагуу татан авалтыг амжилттай зохион байгуулж чадвал АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн болно.

Энэ сард зуны түлшнээс өвлийн дизель түлш рүү шилждэг. Тиймээс өнгөрсөн саруудад авсан зуны дизель түлшээ хэрэглэж дуусах ёстой. Тэгж байж өвлийн дизель түлш оруулж ирэх юм. Энэ хүрээнд ОХУ-аас 160 мянга орчим дизель түлш авахаар захиалгаа өгч баталгаажуулсан. БНХАУ руу 10 гаруй мянган тонныг захиалсан.

0/1000